MENU
Logo Made in Germany Expo Mongolia 2017

Германы павильон

Германы Холбооны засгийн газрын Эдийн засаг, технологийн яам олон улсын худалдааны яармаг, үзэсгэлэнгийн хөтөлбөрт Холбооны Бүгд Найрамдах Герман Улс албан ёсоор оролцох эсэх талаар шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлдэг.
Бодлого, төсвийн асуудлын зэрэгцээ олон улсын худалдааны яармаг, үзэсгэлэнд Германыг танилцуулж сурталчлахад идэвхтэй оролцох нь тэргүүлэх ач холбогдолтой юм. Тус яамны олон улсын болон үндэсний худалдааны яармаг, үзэсгэлэнгийн бодлого хариуцсан хэлтэс хувийн хэвшлийн түншүүдтэйгээ тогтмол харилцаа холбоотой байдаг бөгөөд олон улсын зах зээл дээрх Германы үйлдвэрийн экспортын үйл ажиллагааг дэмждэг.

"Яармаг, үзэсгэлэнгийн хэлтэс" мөн хилийн чанадад болж буй дэлхийн үзэсгэлэн яармаг дахь Германы оролцоог төлөвлөж, хэрэгжүүлдэг бөгөөд Герман дахь үзэсгэлэн, яармагтай холбоотой бодлогын чанартай гол асуудлуудыг хариуцаж ажилладаг.

Германы Худалдааны яармагийн салбарын холбоо худалдааны яармагийн салбарын эрх ашгийг төлөөлж үндэсний болон олон улсын түвшинд парламент, яамд, эрх бүхий байгууллагууд болон бусад байгууллагуудтай харилцдаг.

Тус холбоо хилийн чанадад Германы худалдааны яармагийн албан ёсны хөтөлбөрийг зохион байгуулах талаар Германы Холбооны засгийн газрын Эдийн засаг, технологийн яам болон Хөдөө аж ахуй, хүнс, хэрэглэгчийн эрхийг хамгаалах яамтай нягт хамтран ажилладаг.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Холбооны засгийн газар гадаад арга хэмжээнд оролцож буй Германы оролцогчдод төдийгүй хилийн чанадад Германы үйлдвэрийн бие даасан танилцуулга хийхэд санхүүгийн туслалцаа үзүүлдэг.


www.bmwi.de
Германы Холбооны засгийн газрын Эдийн засаг, технологийн яам

www.auma.de
Германы Худалдааны яармагийн салбарын холбоо

Таны худалдааны яармагийг зохион байгуулагч

Таны худалдааны яармагийг зохион байгуулагч

  |  Save as PDF
Systemair GmbH
Бутикийн дугаар: A19